Онигоо

Нэг гуйлгачин өдөр бүр бурханы хөшөөний өмнө суугаад:
- Бурхан минь, намайг сугалаанд хожуулж өгөөч, гуйя, гуйя... гээд л залбирдаг байжээ. Нэг сар, хоёр сар... нэг жил...
Тэгсэн нөгөө хөшөө тэссэнгүй нэг өдөр дуугарч байна гэнэ:
- Гуйя хүү минь, гуйж байна, эхлээд сугалаагаа авчих л даа...


Автобусны кондуктор:
- Алив та урагшаа яваад өгөөч!
- Би явган явах гэж автобусанд орж ирээгүй шүү!

УИХ-ын тамгын газрын ажилтан Энхбаярт:
-Гадуур төрийн түшээдийг даалуу болгоод байна, дарга аа. Арвинг-Чавганц найм, Нямдоржийг-нохой зургаа,
Гүндалайг-Дэгээ ес, Халтмаагийн Баттулгыг-Чүү тав гээд байна.
-Цаадуул чинь тэгээд намайг юу гэж байх юм?
-Таныг уу, хоосонгүй. Гэхдээ хэлэхэд жоохон тийм юм аа.
-За хэл. хэл.
-Таныг сарлаг долоо гээд байна лээ.

-Цагаа засварчинд засуулсан эр засварчин дээр очоод би танаар хоцорч байсан цагаа засуулсан юм гэсэн чинь
-Засварчин: Тэгээд яасан
-Одоо миний цаг түрүүлээд яваад байна гэсэн чинь
-Засварчин: Тэгэлгүй яахав хоцорсон цагаа гүйцээж байгаа нь тэр гэжээ
-Мань эр ЄЄЄЄЄЄЄЄ тийм үү гэжээ.

Залуу 00-д орчихсон шээнгээ:
- Чи харж байгаа биз, чамайг хүссэн үед чинь би босож л байгаа биз дээ!

Нэгэн халамцуу этгээд хүүхэн дагуулан гэртээ очиход эхнэр нь хаалга онгойлгож: -Бас л “архи” гэж загнах гэтэл: -Чш! Энэ миний дүү шүү! гээд зөрөөд орчихов. Дараа өдөр нь мань хүн нэгэн эрэгтэй найзаа дагуулж ирээд баярхан гэрээ үзүүлж Энэ манай гал тогоо, энэ зочдын өрєє, энэ унтлагын өрєє, тэр орон дээр хэвтэж байгаа манай авгай. Хажууд нь хэвтээ сахалтай хар юм чинь би шүү дээ! Гэжээ

Секс шооп.
-Энэ хийлдэг хүүхэн хэдэн оных вэ?
-2005 оных.
-Харш жилтэй юм байна. Өөр оных байна уу?

Урд хөршид. 2 хүн вагонд явж байтал нэг нь:
- Хараа тэр цагаан хэрэм, гэтэл нөгөөх нь:
- Хаана, хаана. Аль модон дээр...

Вовка аавдаа ярьж байна:
- Өнөөдөр хичээл дээр тэсрэх бодис дэлбэлэх туршилт хийлгэсэн.
- Яасан, багш чинь чамд дахиад л муу тавиа биз?
- Үгүй ээ, амжаагүй.


Чукча вагонд сууж купений хаалгаар орвол 3 негр сууж байв.
- Пээ, энд гал гараа юу?

Илүү муухай

- Алим идэхэд өт гарч ирэхээс илүү муухай зүйл байх уу?
- Байна аа. Өтний тал нь байхгүй байвал.....

Хачирхалтай зүйлс

Эрт цагт хачирхалтай зүйлсийн учрыг сүнс хий үзэгдлээр тайлбарладаг байсан бол одоо үед фотошопоор тайлбарладаг болсон.

Удаан явдгийн гай

- Та зам тээврийн ослоос энэ гэмтлийг авсан уу?
- Тийм ээ.
- Янз нь овоо хурдан давхидаг юм аа даа.
- Үгүй дээ, зам хөндлөн гарах гэж хэтэрхий удаан явж байгаад.

Хэсэг дээр очоод учраа олъё

2х2 тэнцүү хэд вэ? гэж асуувал:
Дипломатч: 3 болон 4-ийн дундуур л байгаа байхаа.
Нягтлан бодогч: Хэд байлгамаар байна?
Цагдаа: Хэсэг дээр очоод учраа олъё.
Шүүгч: Анх хэд байсан гэнээ?
Улс төрч: Гараар тоолох юм уу? Машинаар тоолох юм уу?
Оюутан: 70,000

Д.Арвин гишүүн: Ганцаардаад бодож чадахгүй байна.
Г.Батхүү: Хан-Уулын шүүхээс асуу!
Н.Энхбаяр: Сонсохгүй байна, сонсохгүй байна...
С.Ганбаатар: Оюу толгойн гэрээнээс хэд дахин л ашигтай байж таарна.
Ц.Элбэгдорж: Монгол ёсолгооны хэв шинжид агуулагдсан тоо л байх ёстой.
Н.Алтанхуяг: Бүр олуулаа л болох ёстой л доо.
Э.Бат-Үүл: Эхний 2-ыг нь нураагаад дараагийн 2-ыг нь хураая. Ахиж ингэж асуувал эрхийг нь цуцлаад л шийдээд байя. Ер нь сэтгэл дутсан л байхгүй юу.
З.Энхболд: Сонгуулийн ерөнхий хорооноос асуух л хэрэгтэй л дээ.
С.Баярцогт: Чи мэдэхгүй. Би мэднэ.
Ё.Отгонбаяр: Кэмбрижийн боловсролд л нарийн зааж байгаа л даа.

Орифлэйм Оюунгэрэл: Кран далийж 3 хоног харанхуй болохоор Монголд үлдэж дэлхий сөнөхөөр л хүмүүcт хариуг нь олох ухаан хөх тэнгэрт харагдана.
Арго: Газрын тоогоор уу? Тэнгэрийн тоогоор уу?

Б.Лхагвасүрэн: Миний хүү энэ сайхан бурханлиг асуултаа асуухдаа нулимсаа нуусан уу?
П.Анужин: Ямар гоё тоо вэ? Аргагүй цагийг эзэлсэн сайхан тоо байна.
Д.Болд:  Миний удахгүй гарах Монгол поп альбомоос хараарай.
Г.Аюурзана: Юу л даа ер нь бол сэтгэгчид 6 л гэдэг ш дээ.

Уудаг найзууд

2013 оны 02-р сарын 17 Нийтэлсэн Donald
Хоёр найз ярьж байна гэнэ:
- Миний нэр "Нам уунаа" байхдаа яахав дээ.
- Чинийх ч гайгүй ээ. Найзынх нь бүүр "Сар уулаа" шүү дээ.

Машин vs Батүүл

Уур биеийг зовооно
Уул морийг зовооно
Үүл машиныг зовооно

Битгий гомдоо

Амьддаа оюутнуудаа хайрла багш нараа
Алив тэр "А"-ээ биднээс битгий харамла
     Хэрэггүй "F" дүнгээр зүрхийг нь бүү шархлуул
     Хэн нэгнээ харанхуй нүх рүү битгий түлхээч
Аргагүй унасан оюутныг шоолж бүү инээ
Аяа таны хүү чинь ч байж мэднэ шүү дээ
Амжиж та өөрөө ИХ СУРГУУЛЬ төгссөн юм бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачийг тань тэд бас бүү мартагээ
     Ганц сайхан дүнгээр дутаж яваа оюутанд
     Гарцаагүй тэрийг нь олж өг
     Гаднаа "F" ч дотроо "А" өдрүүд
     Газар дээр нэг биш нэлээд хэдэн удаа тохиолдоноо
Таны л хичээл гэж нойр хоолоо хассан оюутныг
Чанга хатуу дүнгээр чангалж битгий гомдоо, багш нараа...

Хайрыг гүйцэхгүй бол

Хайрыг чи хөөгөөд гүйцэхгүй бол арай өөр зүйлтэй ноцолд, тэгж байтал хайр дэлхийг бүтэн тойрчихоод чам дээр гүйгээд ирнэ.

Яавал дээр вэ

2012 оны 12-р сарын 30 Нийтэлсэн Donald
Санта Клаус шинэ жилийн үдэш айл айлын яндангаар орон бэлэг тараана. Нэг айлд ортол нэгэн сайхан нүцгэн хүүхэн унтаж байв. Санта Клаус бодно: Энэ хүүхэнтэй унтчихвал цагаасаа хоцорчихно, үгүй гэхээр яндангаар буцаж гарч чадахааргүй байдаг...

Үхэтлээ үнэнч

Арвин гишүүнээс асуужээ:
- Та яагаад 12.20 - нд АН-д элсэж байгаа юм бэ?
- 12.21- нд Дэлхий сүйрнэ. Тиймээс нэг ч гэсэн АН-ын гишүүн үхэг.

Тэгээд хаана нь юу яах юм

Нийтийн 00 - ын ханан дахь анхааруулах бичиг: "00 - д ариун цэврийн цааснаас өөр зүйл хийхгүй байхыг анхаарна уу."

12.21 - нд зориулсан арга хэмжээнүүд

12/21-нд "Сүүлчийн шөнө" шоу
12/22-нд "Бид хамтдаа" арга хэмжээ
12/23-нд "Ай даа хүмүүс минь амьдрах сайхан" тоглолтууд Сүхээ ахын талбайд болно...

Замын цагдаа нар бол

Машинаа угаах дургүй хүнээр машиныг нь угаалгах хамгийн сайн арга бол машин дээр нь “Замын цагдаа нар бол новшнууд” гээд биччих.

Залуу хатагтай нарт

Залуу хатагтай нарт: Хөлөө биш номоо дэлгэнэ үү!

Тулаан

- Хөөе, тэнд шатарчид Тайсонтой зодолдож байна.
- Тийм үү, бид нар ч гэсэн шатарчид ш дээ.
- Тэгвэл бушуу очооч ээ, танайхан бараг дуусч байна лээ шүү.
 

No comments:

Post a Comment